Үйлчилгээ

Зөвлөгөө

Тоног төхөөрөмжийн сонголтоос ашиглалт хүртэл – Бид бүх үе шатанд таны хамт

Манай компани нь лабораторийн болон шинжилгээний тоног төхөөрөмжийн сонголт, захиалга, суурилуулалт, ашиглалт, мөн арга аргачлалын боловсруулалт хүртэлх бүх шатанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.

Тоног төхөөрөмжийн зөв сонголт
Бид таны үйл ажиллагааны онцлог, лабораторийн зорилгод нийцсэн тоног төхөөрөмжийг зөв сонгоход тусална. Бараа бүтээгдэхүүн, техникийн үзүүлэлт, төсөвт өртөг зэрэгт тулгуурлан хамгийн оновчтой шийдлийг санал болгодог.

Захиалга ба нийлүүлэлт
Олон улсын стандартын шаардлага хангасан, найдвартай үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг албан ёсны сувгаар захиалж, хэрэглэгчид хүргэдэг. Захиалга, тээвэр, гаалийн бүрдүүлэлт, хүргэлтийн үе шатыг бид хянаж ажилладаг.

Суурилуулалт ба ашиглалтын сургалт
Манай мэргэжлийн инженерүүд тоног төхөөрөмжийг аюулгүй, стандартын дагуу суурилуулж, шаардлагатай баримт бичиг, протокол-ыг бүрдүүлдэг. Суурилуулалтын дараа хэрэглэгчдэд зориулсан ашиглалтын сургалт зохион байгуулж, төхөөрөмжийг найдвартай, зөв ашиглахад чиглүүлдэг.

Арга аргачлалын зөвлөгөө ба хөгжүүлэлт
Шаардлагатай тохиолдолд бидний химичид болон шинжээчид тухайн шинжилгээний арга аргачлал, урвалж бодисын сонголт, стандарт ашиглалт зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Лабораторийн ажлын үр дүн, нарийвчлал, дахин давтагдах чадварыг сайжруулах зорилготойгоор хамтран ажиллах боломжтой.