Бидний тухай
- Нүүр
- -
- Бидний тухай
2023 онд “Инно Хими Лаб” ХХК нь лабораторийн тоног төхөөрөмж,багаж хэрэгсэл, химийн бодис, нэг удаагийн хэрэгслийг нийлүүлэх, суурилуулах, засвар, тохируулгын ажлыг гүйцэтгэх, сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон химийн шинжилгээ, судалгаа хийх чиглэлээр байгуулагдсан.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Нотолгоонд суурилсан, шинжлэх ухаанч хэрэглээг химийн салбарт хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.
АЛСЫН ХАРАА
Эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй нийгмийг бүтээхэд тогтвортой хөгжлийг дэмжиж хариуцлагатай нэгдэн ажиллах
ҮНЭТ ЗҮЙЛС
И - Итгэлтэй хамтын ажиллагаа
Н - Найдвартай брэнд
Н - Нэгдмэл баг
О - Олон улсын стандарт
САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ
Худалдаа
- Худалдаа, нийлүүлэлт, суурилуулалт, засвар, сургалт, зөвлөх үйлчилгээ гэсэн чиглэлээр хими, лабораторийн чиглэлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цогцоор нь санал болгон ажилладаг.
- Бид Инно лабораториор дамжуулан нийлүүлж буй тоног төхөөрөмжийн демо төвийг байгуулсан бөгөөд хамтын ажиллагаатай брэндүүдийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй хэрэглэгчид захиалахаасаа өмнө танилцах боломжтойгоороо давуу талтай.
- Цахим худалдааны www.store.innochem.mn сайт нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргээд зогсохгүй банкны төлбөр тооцооны систем, компани дотоодын хүргэлттэй цогц гэдэг утгаараа цаг хугацаа хэмнэх давуу талтай.
Лаборатори
- "Инно Хими Лаб" ХХК - ийн Инно сорилтын лаборатори нь 2020 оны 12 сард байгуулагдсан ба Үндэсний итгэмжлэлийн төвөөс MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлэгдсэн.
- Пестицидийн үлдэгдэл, усанд болон тосонд уусдаг витамин, амин хүчил, хүрээлэн буй орчны органик бохирдуулагчид: ПАХ, фенол, ПХБ зэргийн шинжилгээ
- Химийн шинжилгээний тоног төхөөрөмжийн чиглэлээр бэлтгэгдсэн манай брэнд инженерүүдийн эвдрэл гэмтлийн оношлогоо, сэлбэг захиалга, засвар, гэрээт сервисийн үйлчилгээ
- Химийн тоног төхөөрөмжийн арга аргачлал боловсруулах, хэрэглээ, аргын баталгаажуулалт зэрэг шинжилгээтэй холбоотой химичийн туршлага, ур чадварт суурилсан ажлууд
- Онолын болон дадлага сургалтуудын хөтөлбөрөөр нэгдэх
- Шинжилгээний төлөвлөгөөнд суурилсан лабораторийн шийдлийн зөвлөх үйлчилгээ
Дээрх үйл ажиллагааг төсөл, аутсорсинг хэлбэрээр хэрэгжүүлэх бүрэн чадамжтай.