Лаборатори
- Нүүр
- -
- Лаборатори
“Инно Хими Лаб” ХХК-ийн Инно сорилтын лаборатори нь 2020 оны 12 сард байгуулагдсан ба ургамлын гаралтай бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийг өндөр нарийвчлал бүхий орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан тодорхойлох, түүний ашиглалтыг сайжруулах, сургалт, олон улсын түвшинд нийцүүлэн сорилт явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан. Бид хүнс, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад лабораторийн оролцоогоор хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
Шинжилгээ, судалгаа
Инно лабораторийн химийн шинжилгээний чиглэлээр MNS ISO/IEC 17025:2018 - ын гэрчилгээтэй. Бид АНУ - ын Agilent Technologies компанийн GC-MS, HPLC, спектрофотометр зэрэг үндсэн тоног төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна.
Сургалт, зөвлөгөө
Agilent Technologies брэндийн сертификаттай мэргэжлийн инженер, химич, менежерийн тоног төхөөрөмж, программ хангамж, арга ажиллагаа, ашиглалт, засвар болон захиалгын анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг манайхаас авах боломжтой.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭ
Аюулгүй үзүүлэлтийн шинжилгээ
ü Пестицидийн үлдэгдэл
ü Хүрээлэн буй орчны органик бохирдол
ü Олон цагирагт ароматик нүүрсустөрөгчид (ПАХ, фенол)
ü Полихлорт бифенилийн (ПХБ)
Хүнсний орц найрлагын шинжилгээ
ü Усанд болон тосонд уусдаг витамины шинжилгээ
ü Тосны хүчлүүд
ü Амин хүчлийн шинжилгээ
ü Кофейн