Мэдээ мэдээлэл

Инно Хими Лаб ХХК-ийн Инно лаборатори ХБНГУ-ын SES байгууллагын олон улсын мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байна

Инно Хими Лаб ХХК-ийн Инно лаборатори нь лабораторийн үйл ажиллагааны чанар, чадавх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх зорилгын хүрээнд ХБНГУ-ын SENIOR EXPERT SERVICE (SES) gGmbH байгууллагын олон улсын мэргэжилтнийг урьж ажиллуулж байна.

“МИКРОБИОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний бага хурлыг мөнгөн ивээн тэтгэгчээр дэмжин хамтран ажиллалаа

Инно Хими Лаб ХХК нь микробиологи, лабораторийн шинжлэх ухаан, инновацын хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд “МИКРОБИОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний бага хурлыг мөнгөн ивээн тэтгэгчээр хамтран дэмжиж ажиллалаа.

Дэлхийн лабораторийн өдөр – 2026 арга хэмжээнд Түншлэгч байгууллагаар оролцлоо

Манай байгууллага “Дэлхийн лабораторийн өдөр – 2026” арга хэмжээнд түншлэгч байгууллагаар амжилттай хамтран ажиллалаа.

Инно лаборатори 5 жилийн ойгоо хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүллээ

Инно лаборатори үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойгоороо салбарын мэргэжилтнүүд, харилцагч байгууллагуудаа урин лабораторийн үйл ажиллагаа, технологийн боломж, хамтын ажиллагааны үр дүнгээ танилцууллаа.

Инно Лаборатори – 5 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Анх Agilent Demo Laboratory нэртэйгээр Медимпекс Интернэшнл ХХК-ийн харьяанд байгуулагдсан лаборатори маань бие даасан компани болон өргөжиж, салбартаа хувь нэмрээ оруулсаар байна.

Ажилентын эсийн шинжилгээ: Хавдрын судалгаанд зориулсан дэвшилтэт шийдлүүд

Agilent-ийн эсийн шинжилгээний дэвшилтэт шийдлүүдийг танилцуулсан энэхүү материал нь хавдрын судалгаанд ашиглах орчин үеийн технологи, өндөр нарийвчлалтай анализын боломжуудыг нэгтгэн харуулсан болно.

My Green Lab and Lab Manager"-ийн зүгээс олгож буй Инновацийн шагнал

Салбарын шинэ шагнал нь баталгаажсан тогтвортой байдалд хүрсэн үзүүлэлтийг хүлээн зөвшөөрч, лабораторийн удирдлагуудыг дата дээр үндэслэсэн, байгаль орчинд ээлтэй худалдан авах шийдвэр гаргахыг уриалдаг.

QTOF-MS төхөөрөмжийн суурилуулалт амжилттай хийгдэж, судалгааны шинэ боломжууд нээгдлээ.

QTOF–MS (Quadrupole Time-of-Flight Mass Spectrometer) нь өнөөдөр дэлхийн шинжлэх ухаан, аналитик хими, биотехнологи, эмийн судалгааны салбаруудын хамгийн өндөр түвшний багажийн нэг гэж үнэлэгддэг.

“WOLF G2 Cell Sorter” төхөөрөмжийн сургалт Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.

2025 оны 11 дүгээр сарын 3–7-ны өдрүүдэд NanoCellect Biomedical Inc.-ийн “WOLF G2 Cell Sorter” эс ялгагч төхөөрөмжийн иж бүрэн сургалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.

“АМИНО ӨНДӨГ” – Шинжлэх ухаанд суурилсан итгэлцлийн шинэ бүтээгдэхүүн

Монголын хүнсний салбарт шинжилгээнд суурилсан ил тод байдлын жишиг болох шинэ бүтээгдэхүүн гарлаа.