
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

11 May
“МИКРОБИОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний бага хурлыг мөнгөн ивээн тэтгэгчээр дэмжин хамтран ажиллалаа
Инно Хими Лаб ХХК нь микробиологи, лабораторийн шинжлэх ухаан, инновацын хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд “МИКРОБИОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний бага хурлыг мөнгөн ивээн тэтгэгчээр хамтран дэмжиж ажиллалаа.
Тус хурал нь микробиологийн шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгааны үр дүнг хэлэлцэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ технологи болон инновацыг үйлдвэрлэл, судалгаанд нэвтрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд, лабораторийн салбарын мэргэжилтнүүд өргөнөөр оролцлоо.
Хурлын үеэр:
- Судалгааны илтгэлүүд танилцуулагдаж,
- Микробиологийн шинжлэх ухааны орчин үеийн чиг хандлага хэлэлцэгдэж,
- “Microbe-Art 2026” шалгаруулалт зохион байгуулагдан,
- Судлаач, оюутнуудын бүтээл, санаачилгыг дэмжсэн арга хэмжээнүүд амжилттай өрнөв.
Инно Хими Лаб ХХК нь шинжлэх ухаанд суурилсан хөгжил, лабораторийн чадавхыг бэхжүүлэх, залуу судлаачдыг дэмжих үйл ажиллагаанд цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно.
Бага хурлыг амжилттай зохион байгуулсан нийт хамт олон, оролцогч судлаачид болон хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.







