Тогтвортой хөгжил
- Нүүр
- -
- Тогтвортой хөгжил
“Инно Хими Лаб” ХХК-ийн Тогтвортой Хөгжлийн Бодлого
Нэг. Удиртгал
“Инно Хими Лаб” ХХК нь химийн салбарын судалгаа, шинжилгээ, сургалт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид шинжлэх ухаанд суурилсан, нотолгоот шийдлээр нийгмийн эрүүл, аюулгүй, байгальд ээлтэй хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой.
Хоёр. Бодлогын зорилго
Бид компанийнхаа бүхий л үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зарчмуудыг шингээж, эдийн засгийн үр ашиг, нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгааллыг тэнцвэртэй ханган ажиллана.
Бодлогын үндсэн чиглэлүүд
1. Эдийн засгийн тогтвортой байдал
· Олон улсын стандарт (ISO 17025)-ын дагуу итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаагаа тогтвортой хадгалах, өргөжүүлэх
· Дотоодын химийн салбарын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих, инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх
· Хэрэглэгч төвтэй, чанартай үйлчилгээ үзүүлж, харилцагчийн урт хугацааны итгэлийг бий болгох
2. Нийгмийн хариуцлага
· Ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэх, ажлын аюулгүй орчин бүрдүүлэх
· Орон нутгийн их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, залуу мэргэжилтнүүдийг дэмжих
· Шинжлэх ухаанч мэдээллийг олон нийтэд түгээж, химийн хэрэглээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх
3. Байгаль орчны хамгаалал
· Шинжилгээ, судалгааны үйл ажиллагаанд байгальд сөрөг нөлөөгүй, хог хаягдлын багатай арга технологийг нэвтрүүлэх
· Химийн бодисын хадгалалт, хэрэглээ, устгалд хууль, журам, стандартыг мөрдөх
· Ногоон оффис, дижитал шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжийг ашиглах
Хэрэгжилт ба Хяналт
· Бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр гаргаж, гүйцэтгэлийг дотоод үнэлгээ болон гаднын хяналтаар шалгана
· Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан үзүүлэлтүүдийг байгууллагын гүйцэтгэлийн хэмжүүрт тусгана