
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

25 May
Agilent ICP-MS багажийн хэрэглээний сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа
Инно Хими Лаб ХХК нь 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ХБНГУ-ын Senior Expert Service (SES) gGmbH байгууллагын мэргэжилтэн, PhD Ахим Шмоттлахтай хамтран Индукцийн холбоост плазм масс спектрометр (ICP-MS) багажийн хэрэглээний сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт нь олон улсын туршлагатай мэргэжилтний танилцуулга, ICP-MS багажийн загваруудын ялгаа, ашиглалтын давуу тал, мөн Монгол Улсад нэвтрүүлэн ашиглаж буй химич, инженерүүдийн практик туршлага, хэрэглээний онцлогийг хослуулсан бодит ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Сургалтын хүрээнд оролцогчдод:
- ICP-MS технологийн шинжилгээний үндсэн зарчим
- Ул мөр элементүүдийг өндөр мэдрэмж, нарийвчлалтай тодорхойлох боломж
- Байгаль орчин, уул уурхай, хүнс, эмийн салбар дахь хэрэглээ
- Agilent Technologies ICP-MS системийн дэвшилтэт технологи, шийдлүүд
зэрэг мэргэжлийн агуулгыг цогцоор нь танилцуулж, практикт суурилсан мэдлэг олгов.
Мөн арга хэмжээний үеэр:
- Инно Хими Лаб ХХК-ийн үйл ажиллагааны танилцуулга
- Аналитик шинжилгээний цогц шийдлүүд
- ICP-MS багажийн гарын авлага, сургалтын материалууд
зэргийг оролцогч байгууллагуудад хүргэж, илтгэлийн иж бүрэн материал тараалаа.
Бидэнтэй хамтран ажиллаж буй нийт байгууллага, мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлье.
Цаашид лабораторийн шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.
Мөн энэхүү сургалтын хүрээнд өндөр мэдрэмж бүхий атомын спектроскопийн шинжилгээний дэвшилтэт төхөөрөмж болох ICP-MS багажийн гарын авлагыг хүргэж байгааг ICP-MS гарын авлага - д дарж хүлээн авна уу.





