
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

11 May
Инно Хими Лаб ХХК-ийн Инно лаборатори ХБНГУ-ын SES байгууллагын олон улсын мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байна
Инно Хими Лаб ХХК-ийн Инно лаборатори нь лабораторийн үйл ажиллагааны чанар, чадавх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх зорилгын хүрээнд ХБНГУ-ын SENIOR EXPERT SERVICE (SES) gGmbH байгууллагын олон улсын мэргэжилтнийг урьж ажиллуулж байна.
SES (Senior Expert Service) нь Германы Холбооны Бүгд Найрамдах Улсын туршлагатай ахлах мэргэжилтнүүдийг дэлхийн улс орнуудад богино болон дунд хугацааны мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой олон улсын байгууллага бөгөөд үйлдвэрлэл, лаборатори, эрүүл мэнд, боловсрол, инженерчлэл зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Инно лабораторийн хамт олон лабораторийн менежмент, чанарын хяналт, шинжилгээний арга аргачлал, тоног төхөөрөмжийн ашиглалт, лабораторийн аюулгүй ажиллагаа болон олон улсын сайн туршлагын чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, сургалт, практик туршлага солилцож байна.
Мөн хамтын ажиллагаа нь:
- Лабораторийн хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх,
- Олон улсын түвшний лабораторийн үйл ажиллагааг хөгжүүлэх,
- Чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах,
- ISO стандартын хэрэгжилтийг дэмжих,
- Судалгаа, шинжилгээний ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Инно Хими Лаб ХХК нь лабораторийн салбарын хөгжилд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, орчин үеийн технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд тогтмол анхаарч ажилладаг бөгөөд цаашид ч шинжлэх ухаан, инновац, лабораторийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах болно.
Хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй SES байгууллага болон хүрэлцэн ирж ажиллаж буй олон улсын мэргэжилтэнд талархал илэрхийлье.




