Үйлчилгээ

Шинжилгээ

Шинжлэх ухаанд тулгуурласан үр дүн

Бидний шинжилгээний үйлчилгээ нь хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны бохирдол, химийн хорт болон аюултай бодисын агууламжийг тогтоох лабораторийн судалгааг багтаадаг. Манай лаборатори нь ISO/IEC 17025 стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмж, аргачлал ашиглан шинжилгээ хийдэг. Үйлчлүүлэгч бүртээ тодорхой асуудлыг шийдэхэд чиглэсэн үр дүнг санал болгодог.

Аль салбарт ажилладаг вэ?

Инно лаборатори нь дараах чиглэлээр шинжилгээний салбарт хамтран ажиллахад бэлэн байна. 
1. Химийн шинжилгээ
• Хүнс, ус, хөрс, байгаль орчны дээжийн химийн найрлага, бохирдуулагч бодисын шинжилгээ
• Пестицидийн үлдэгдэл, витамин, PAH, полихлорт бифенил, амин хүчил, тосны хүчил, афлатоксин, кофейн зэрэг шинжилгээ
2. Судалгаа, хөгжүүлэлт (R&D)
• Шинэ анализын арга боловсруулалт
• Зах зээлийн хэрэгцээнд нийцсэн шийдэл боловсруулах