Үйлчилгээ
Засвар үйлчилгээ
Манай засварын төв нь таны тоног төхөөрөмжийн оновчтой ажиллагааг хангах, гэмтэл гархаас сэргийлэх зорилготой анх байгуулагдсан ба лабораторийн тасралтгүй ажиллагааг хангахад чухал үүрэгтэй инженерийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Бид эвдрэл гэмтлийн оношлогоо, тохируулга хийх, сэлбэг хэрэгслийг солих, техникийн зөвлөгөө өгөх зэрэг өргөн хүрээний үйлчилгээг мөн үзүүлдэг. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх үзлэгийг гэрээгээр хийн хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Бид ямар салбарт үйлчилдэг вэ?
Бид үйл ажиллагааны онцлог шаардлагад нийцүүлэн тоног төхөөрөмжийн ашиглалт, эргэлт, засвар үйлчилгээтэй холбоотой үйлчилгээ үзүүлэхээр олон салбарын үйлчлүүлэгчидтэй нягт хамтран ажилладаг.
Яагаад манай үйлчилгээг сонгох вэ?
Манай үйлчилгээг мэргэжлийн сургалт, сертификаттай инженерүүд үзүүлдэг. Бид та бүхэнтэй эргэлт үйлчилгээний гэрээ байгуулан мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, чанартай үйлчилгээний төлөө хичээн ажиллахыг эрхэмлэдэг.