
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

09 Jan
My Green Lab and Lab Manager"-ийн зүгээс олгож буй Инновацийн шагнал
Lab Manager болон My Green Lab®-ын зүгээс Аgilent Technologies компанийг Тогтвортой Лабораторийн Бүтээгдэхүүний Инновацын Шагналын анхны эзнээр зарласан бөгөөд лабораторийн бүтээгдэхүүний загвар болон үйлдвэрлэлд хэмжигдэхүйц, ил тод, тогтвортой байдлыг дэмжихэд гаргаж буй дэвшлийг хүлээн зөвшөөрч өгсөн шагнал юм.

Lab Manager болон My Green Lab® -ын зүгээс хамтран олгож буй энэхүү шагнал нь шинжлэх ухааны инновац болон байгаль орчны өмнө хүлээж буй хариуцлага зэрэгцэн оршиж байж утга учиртай, найдвартай өөрчлөлтийг бий болгож чадаж байгааг баярлан тэмдэглэж байна.
Энэ хөтөлбөр нь хариуцлагын болон хэмжигдэхүйц өөрчлөлт, нөлөөллийг бий болгож буй дэлхийн стандартыг тогтоох My Green Lab ACT® Ecolabel хөтөлбөрийн хүрээнд гуравдагч талын аудит шалгалтад хамрагдаж тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг харуулсан үйлдвэрлэгчдийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч буй хөтөлбөр юм. Энэхүү шагналыг Agilent-ийн 1290 Infinity III LC систем болох өндөр үзүүлэлттэй шингэний хроматографийн (UHPLC) платформд онцгойлон олгосон бөгөөд онцгой хүчин чадал, аналитик нарийвчлал, алдааг бууруулан хянах чадамжийг нэмэгдүүлсэн ухаалаг хэрэгслүүд, ашиглалтыг уртасгаснаар насжилтыг нэмэгдүүлдэг зэрэг олон давуу талууд нь хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг багасгаж чаддаг.
ACT Ecolabel хөтөлбөрийн дагуу системийн хэрэглээг ашиглалтын бүхий л явцад буюу цахилгаан энерги, усны хэрэглээ, сав баглаа боодол, багажны насжилтын хугацаа болон хэрэглэсний дараах удирдлага зэрэг амьдралын мөчлөгийн хүрээнд үнэлэхэд эрчим хүчний хэмнэлттэй ажиллагаа, модульчлагдсан дизайн, ISO стандарттай нийцсэн нүүрстөрөгчийн тооцооллыг санал болгосноор Scope 3 ялгаруулалтын тайлан гаргахад тохиромжтой болсон.
Удирдлагуудын шийдвэрээр тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ
Лабораторийн хувьд тогтвортой байдал нь хог хаягдал, ус, энергийн менежментээс гадна нийлүүлэгчид болон бүтээгдэхүүнүүдийг сонгох шийдвэрүүд ч ордог. “Lab Manager”-ийн хувьд “My Green Lab”-тай хамтран энэ шагналыг олгоход оролцсоноор лабораторийн удирдлагууд байгууллагынхаа тогтвортой байдлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход хүчтэй нөлөө үзүүлдэг болохыг онцлон тэмдэглэхэд оршиж байна. Ил тод байдал болон гуравдагч талаас баталгаажсан үйлдвэрлэгчдийг сонгох нь салбарын түвшинд сайжруулалт явагдахад хувь нэмэр оруулж, хамт олонд болон менежментийн түвшинд байгаль орчны хариуцлага нь шинжлэх ухааны гайхамшгийн салшгүй нэг хэсэг гэдгийг сануулж байгаа юм.
“Лабораторийн удирдлагууд болон удирдлагын багийнхан тогтвортой байдлыг мөрддөг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих эрх мэдэлтэй байдаг. Ногоон сонголтыг дэмжих бүтээгдэхүүн болон материалаа худалдан авах удирдлагын шийдвэр нь үйлдвэрлэгчдийг илүү хариуцлагатай болгож мөн тэдний бүтээгдэхүүн, процесс нь эдгээр зорилгод нийцэж буйг харуулахад их том хөшүүрэг болж байдаг” хэмээн “Lab Manager”-ийн редактор Scott Hanton онцлон тэмдэглэж байна.
Тогтвортой шинжлэх ухаанд оруулж буй Agilent-ийн өргөн цар бүхий хүчин чармайлт
Agilent-ийн тогтвортой байдлын манлайлал нь ганц бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй, өргөн цар хүрээг хамардаг. Компани 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэг хэмжээнд хүргэхийг зорьж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ байгаль орчны зорилгодоо хүрэхэд нь туслахыг хүсч байна. Мөн тэд хуучин тоног төхөөрөмжийг дахин ашиглах буюу дахин боловсруулж, бүтээгдэхүүнд хоёрдогч ашиглалт олгохыг зорьсон, хуучныг шинээр сольж авах хөтөлбөрийг санал болгох зэрэг бусад олон санаачлагуудын хүрээнд эдгээр үйл ажиллагааг явуулж байна.
“Тогтвортой Лабораторийн Бүтээгдэхүүний Инновацын Шагнал” нь “My Green Lab болон Lab Manager”-ийн өргөжин тэлж буй хамтын ажиллагааны нэг хэсэг бөгөөд лабораториудыг болон үйлдвэрлэгчдийн зорилгыг хэмжигдэхүйц болгон өөрчилж, урамшуулах зорилготой. Энэ хамтын ажиллагаа нь бүтээгдэхүүн хэрхэн бүтээгддэг, лабораторийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг хооронд нь холбож, лабораторийн ширээний тавцангаас эхлэн удирдах зөвлөлийн өрөө хүртэл тогтвортой байдлыг баталгаажуулснаар илүү хүчирхэг, илүү найдвартай, дасан зохицох чадамжтай байгууллагуудыг бий болгосоор байна.
“Lab Manager”-ийн лабораторийн удирдагчдын дунд бидний сонссон зүйл бол, тэд лабораториудыг илүү тогтвортой байдлаар ажиллуулахыг хүсч байна. Тэд лабораторийн тогтвортой байдлыг дэмжих өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүн шийдэгч үйлдвэрлэгчдийг дэмжихийг сонирхож байна. Энэ шагнал нь лабораториудыг эдгээр зорилгодоо хүрэх үйлдэл хийх болон үйлдвэрлэгчдийг лабораторид сайн ажиллагаатай тогтвортой сонголтуудыг санал болгоход урамшуулаасай гэж бид найдаж байна” гэж Hanton хэлж байна.
My Green Lab, ACT Label (шошго) болон сертификатын хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоос руу хандана уу. www.mygreenlab.org
agilent #sustainablescience #labinnovation #mygreenlab #labmanager | Agilent Technologies




