
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

20 Feb
“Дэлхийн Лабораторийн Өдөр 2025”
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон тус танхимын Итгэмжлэгдсэн Лабораторийн Салбар Зөвлөл нь “Дэлхийн Лабораторийн Өдөр”-ийг 2025 оны 4-р сарын 23-ны өдөр салбарын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээнд Инно Хими Лаб ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон юм.
Энэхүү өдөр нь дэлхий даяар лабораторийн шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг үнэлэх зорилготойгоор тэмдэглэгддэг. Манай улсын хувьд лабораторийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, тэдний үүргийг сурталчлах, шинжлэх ухаанчид, судлаачдын амьдралын чанарыг дээшлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болдог.
МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн Лабораторийн Зөвлөлийн гишүүн байгууллагуудын 150 орчим мэргэжилтэн арга хэмжээнд оролцож, “Бид Итгэлцэл Бүтээдэг!” уриан дор салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.
Арга хэмжээний үеэр Инно Хими Лаб ХХК-ийн баг лабораторийн шинжилгээ, худалдаатай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл танилцуулж, үзэсгэлэн гаргалаа.