
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

13 Oct
Инно Хими Лаб ХХК – Ногоон ирээдүйн төлөө 100 агч мод тарив.
🌳 Инно Хими Лаб ХХК – Ногоон ирээдүйн төлөө 100 агч мод тарив.
Инно Хими Лаб ХХК байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Ногоон санаачилга – Мод тарих өдөр” арга хэмжээний хүрээнд энэ жил Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 100 ширхэг агч мод тарьлаа.

Тус санаачилга нь компанийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хэрэгждэг бөгөөд ажилтнуудын идэвхтэй оролцоотойгоор бяцхан төгөл бүтээлээ. Энэ нь зөвхөн мод тарих үйл ажиллагаа бус, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлгээ, хамтын хүчээр тогтвортой ирээдүйг бүтээх алхамд нэгдлээ.
🌱 Арга хэмжээний онцлох үр дүн:
· Байгаль орчны хамгаалалд бодит хувь нэмэр оруулав.
· Хамт олны эв нэгдэл, хамтын үнэ цэнийг бэхжүүлэв.
· Ирээдүйд ургах моднуудаар дамжуулан ногоон санаачилгыг түгээнэ.
Инно Хими Лаб ХХК нь энэхүү үйл ажиллагаа нь байгальд ээлтэй хандлагыг бодитоор хэрэгжүүлж, “Мод тарих нь байгаль орчны тэнцвэрийг хадгалах, агаар цэвэршүүлэх, хөрсийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамгийн үр дүнтэй арга юм” үзэл санааг дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.
📍 Арга хэмжээний огноо: 2025 оны 10 сарын 11
📍 Байршил: Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн
📍 Тарьсан модны төрөл, тоо: 100 ширхэг агч мод




