
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

30 Jan
Инно Лаборатори MNS ISO/IEC 17025:2018 стандартын гэрчилгээгээ гардан авлаа.
2025 оны 4-р сарын 11-нд Инно Хими Лаб ХХК-ийн “Инно Лаборатори” нь Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн төсөөс олон улсын шаардлагад нийцсэн MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлэгдэж, лабораторийн чадавх, менежментийн тогтолцоогоо давтан баталгаажууллаа.
Уг стандарт нь сорилт, шинжилгээний лабораториудад тавигддаг хамгийн өндөр түвшний шаардлага бөгөөд шинжилгээний чанар, үнэн зөв байдал, хариуцлагатай ажиллагаа, менежментийн тогтвортой бүтэц, баримтжуулалт зэрэг олон үзүүлэлтээр үнэлэгддэг.
Инно лабораторийн итгэмжлэл авсан шинжилгээний нэр төрөл:
- - Пестицидийн үлдэгдлүүд
- - Пестицидийн үлдэгдэл: Глифосат
- - Хүнсний витамин
- - Хүрээлэн буй орчны бохирдол / Олон цагирагт үнэрт нүүрсустөрөгчүүд: ПАХ, фенол
- - Хүрээлэн буй орчны бохирдол / Полихлорт бифенил
- - Кофейн
Инно Хими Лаб ХХК нь химийн лабораторийн шинжилгээ, судалгаа, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр ажилладаг бөгөөд энэхүү гэрчилгээ нь бидний шинжлэх ухаанд суурилсан, чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэх зорилгыг нэг алхмаар ахиулж буй чухал үйл явдал юм.
Бид цаашид ч мэргэжлийн чадварлаг баг, итгэмжлэгдсэн лабораторийн чадамжид тулгуурлан Монгол Улсад хүнс, хүрээлэн буй орчны шинжилгээний хүртээмж, итгэлцлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилттойгоор ажиллах болно.