
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

06 Jun
Инно лабораторийн үйл ажиллагаа анхны дугаарт хэвлэгдэн гарлаа.
Монгол Улсын хэмжээнд аюулгүй байдал, нийгмийн тогтвортой хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний, бодлогын болон олон нийтэд зориулсан мэдлэг түгээх зорилготой Үндэсний итгэмжлэлийн төвөөс эрхлэн гаргаж буй “ИТГЭМЖЛЭЛ” сэтгүүлийн анхны дугаарт "Инно Хими Лаб" ХХК-ийн мэдээлэл багтсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг боллоо.
Инно лаборатори нь 2023 онд байгуулагдсан цагаасаа хойш шинжлэх ухаанд суурилсан, нотолгоонд тулгуурласан лабораторийн үйлчилгээ үзүүлж, дотоодын зах зээлд химийн бүтээгдэхүүн, багаж төхөөрөмж нийлүүлэхээс гадна төрөлжсөн шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг гүйцэтгэж ирсэн, MNS ISO/IEC 17025:2018 стандартаар давтан итгэмжлэгдсэн байгууллага билээ.
Бидний гол зорилго нь Монгол Улсад хэрэгцээтэй, өндөр нарийвчлал шаардсан шинжилгээний аргуудыг нутагшуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний болон хувийн хэвшлийн байгууллагуудтай үр дүнтэй түншлэл тогтоох явдал юм.
Та бүхэндээ Дэлхийн итгэмжлэлийн өдрийн мэнд хүргэе!