
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

11 Nov
“WOLF G2 Cell Sorter” төхөөрөмжийн сургалт Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.
2025 оны 11 дүгээр сарын 3–7-ны өдрүүдэд NanoCellect Biomedical Inc.-ийн “WOLF G2 Cell Sorter” эс ангилагч төхөөрөмжийн иж бүрэн сургалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав. Энэхүү сургалтыг NanoCellect Biomedical Inc.-ийн мэргэжилтэн Михал Бонар удирдан явуулж, хамтран зохион байгуулагчаар Inno Chem Lab LLC ажиллав.
Энэхүү тав хоногийн сургалтын хөтөлбөр нь урсгал эс тоологчийн суурь ойлголт, бүтээгдэхүүний суурилуулалт, инженер техникийн үйлчилгээ, хэрэглэгчийн сургалт зэрэг цогц чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд онолын мэдлэг болон дадлагын хичээлийг хослуулсан хэлбэрээр явагдлаа.
Сургалтын хөтөлбөрийн тойм
• 11-р сарын 3:
Технологи ба бүтээгдэхүүний танилцуулга — WOLF G2-ийн үндсэн онцлог, давуу тал, хэрэглээний чиглэл
• 11-р сарын 4:
Хэрэглээний зөвлөгөө—Хэрэглэгчийн сургалтын арга зүй
• 11-р сарын 5:
Суурилуулалт ба гэмтэл оношлогоо — Чанарын хяналт, төхөөрөмжийн оношлогоо, эд анги солих дадлага
• 11-р сарын 6:
Хэрэглэгчийн талбарт суурилуулалт — Монгол Улсын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Биологийн хүрээлэнд төхөөрөмжийн суурилуулалт, баталгаажуулалт
• 11-р сарын 7:
Хэрэглэгчийн сургалт — Эцсийн хэрэглэгчдэд зориулсан дадлага сургалт тус тус амжилттай зохион байгуулагдав.
Сургалтын эхний хоёр өдөр Инно Хими Лаб ХХК-ийн “Инно лаб” сургалтын төвд явагдсан бөгөөд суурилуулалт, тохируулга болон инженерийн хичээлүүдийг тус компанийн инженер, мэргэжилтнүүд удирдан зохион байгууллаа.
.jpeg)
Сургалтын үеэр байгууллагуудтай хийсэн уулзалт
Nano Cellect болон Инно Хими Лаб ХХК - ийн төлөөлөл Монголын тэргүүлэх академик, судалгааны байгууллагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагаа болон дэвшилтэт эс ангилагчийн технологийг нутагшуулах боломжийн талаар санал солилцов. Nano Cellect Inc. болон Инно Хими Лаб ХХК - ийн хамтын ажиллагаа нь Монгол Улсад биотехнологи, эс судлалын чиглэлийн лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, шинэ үеийн эс ялгалтын технологийг нутагшуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах юм.
Nano Cellect Inc. компанийн тухай
Nano Cellect Inc. нь эрдэм шинжилгээний өргөн хүрээний хэрэглээнд зориулагдсан, ариун, зөөлөн, өндөр нарийвчлалтай эс ангилалтыг гүйцэтгэх боломжтой микрофлюйдик эс ангилах систем болон эсийн шинжилгээний дэвшилтэт тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг, инновац төвтэй компани юм.



