Брэндүүд

CORDIAL
CORDIAL нь 1998 онд Шинжлэх ухааны болон эмнэлгийн лабораторийн хэрэгслийн үйлдвэрийн чиглэлээр JINGWEI GROUP-н охин компани болж байгуулагдсан. Лабораторийн шил сав, пластик болон шаазан хэрэгсэл, микроскопийн слайд, HPLC виал, метал хэрэгслүүд, фильтрийн цаас, pH тест, термометр болон вискосиметр зэргийг үйлдвэрлэн цэвэр хими, нефтийн хими, эмийн хими, боловсролын сургууль, байгаль орчны химийн болон амьдралын шинжлэх ухааны чиглэлийн харилцагч нартаа ханган нийлүүлсээр ирсэн.
ХИМИ ШИНЖ ЧАНАР (3.3 Боросиликат шил)
Cordial брэндийн химийн шил сав нь эсэргүүцэл өндөр, 1000С-с дээш температурт халалт өгдөг хүчил шүлтийн хольц, хлор, бром, органик бодисуудад тэсвэртэй. Зөвхөн гидрофторын хүчил, аммонийн фторид, маш халуун фосфорын хүчил, хүчтэй шүлтлэг уусмал зэрэг өндөр концентрацитай уусмалуудын хувьд шилний гадаргуу дээр халалт өгдөг.
ОПТИК ШИНЖ ЧАНАР (GG17)
Орчин үеийн фото болон оптик техникт дүрсний чанарт маш өндөр шаардлага тавигдах болсон GG17 оптик шил нь тунгалагжилт, цэвэршилт, өнгө, бүтэц зэргээр ялгагддаг. Ойролцоогоор 310-2200 нм спектрийн хүрээнд шингээлт нь маш бага үзүүлдэг.
ФИЗИК ШИНЖ ЧАНАР ( 3.3 Боросиликат шил )
Халалцах температурын эсэргүүцэл - Cordial нь химийн тэсвэртэй төдийгүй тэлэлтийн коэффициент маш бага бөгөөд үүний үр дүнд дулаанд маш тэсвэртэй байдаг. Энэхүү дулааны цохилтын эсэргүүцэл нь ердийн шилнийхээс 3 дахин их байдаг. Халах температурын дээд хязгаар 500 °C байна.
Хөлдөх температурын эсэргүүцэл - “CORDIAL” лабораторийн шил нь хөлдөх температурын хязгаар -70 °C байна. Лонх ба хоолой доторх бодисыг хөлдөөх үед ( 45 °C) налуу байрлуулах хэрэгтэй.