ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛС

www.innochem.mn сайт нь Инно хими лаб ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вэб сайтаар бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

Хэрэглэгч та вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө манай үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр онлайн худалдан авалт хийж эхэлнэ.

Энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.

Захиалагч нь вэб сайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу холбогдох хаягаар илэрхийлэх, илгээх эрхтэй.


2. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ

Хэрэглэгч нь www.innochem.mn сайтаар . Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд Хувь хүн бол өөрийн имэйл хаяг, утасны дугаар Байгууллага бол Байгууллагын нэр, РД, имэйл хаяг, утасны дугаар гэсэн мэдээллийг үнэн зөв бөглөнө.

Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдал, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.

Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ.

Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглах боломжгүй байна.


3. ТӨЛБӨР ТООЦОО

Сайтад байршуулсан онлайн үнэ нь НӨАТ шингээсэн жижиглэнгийн үнэ байна.

www.innochem.mn -ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажиж хүргэлт хийгдэнэ.

Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.

Төлбөр нь илүү төлөгдсөн бол хэрэглэгчийн хүсэлтийн дагуу Инно хими лаб ХХК нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.

Төлбөрийг дансаар, банк хоорондын шилжүүлэг болон дараах онлайн төлбөр тооцооны систем ашиглан хийж болно.

Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд Инно хими лаб ХХК хариуцах боломжгүй.


4. ХҮРГЭЛТ

Хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ.

www.innochem.mn нь хэрэглэгчийн захиалгын бараа баталгаажсаны дараа Улаанбаатар хот дотор хүргэлтийг 48-72 цагийн дотор гүйцэтгэнэ

Худалдан авч байгаа барааны дүн 150,000-с дээш байвал хүргэлт хийгдэнэ. Хөдөө орон нутагт унаанд тавьж өгнө.

Хүргэлт нь ажлын бүх өдөрт хийгдэх ба МУ-ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэд хийгдэхгүй


5. САНАЛ ХҮСЭЛТ БОЛОН БУСАД

Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулах зүйл гарвал вэб сайтын хэрэглэгчийн утас болох 80023354, 80023622 эсвэл имэйл /[email protected]/-рүү холбогдож лавлагаа авч болно.

Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.