БАРАА БУЦААХ, СОЛИХ

1. БУЦААХ НӨХЦӨЛ

Хэрэглэгч нь захиалсан бараа сэтгэлд нийцээгүй, захиалгаас зөрүүтэй тохиолдод уг захиалгаа 72 цагийн дотор буцаалтын нөхцөлийн дагуу буцаалт хийж болно.

Хэрэглэгч захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг өөрчилснөөс үүдэн мөнгөн буцаалт хийх бол хэрэглэгч өөрийн Овог, Нэр, захиалгын дугаар, буцаан олголт авах дансны дугаар зэрэг мэдээллийг [email protected] имэйл хаягруу илгээх бөгөөд захиалгын дугаар, утас, имэйл, хүргэлт хийгдсэн хаяг зэргийг заавал үнэн зөв бичиж илгээнэ. Дээрх мэдээлэл гүйцэд илгээж байж таны буцаан олголт хийгдэнэ.


2. АНХААРАХ ЗҮЙЛС

Худалдан авагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан тохиолдолд.

Сав баглаа боодол онгойлгосон, шошго авсан болон эвдэрч гэмтсэн тохиолдолд.

Буцаалтийн мэдээллийг бүрэн дүүрэн илгээгүй тохиолдолд буцаалт хийгдэх боломжгүйг анхаарна уу.

Буцаалттай холбоотой мэдээллийг хэрэглэгчийн 80023354, 80023622 утсаар холбогдож авна.